УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар

2012 оны сонгуульд ялагдаад Баянхонгор аймагт очилгүй дөрвөн жил болсон Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгууль сүүлийн сонгуульч байж мэднэ. Үнэндээ сонгуулийн хуульд өөрчлөлт орж жагсаалт байхгүй болоогүй бол Г.Занданшатар намын жагсаалтанд багтах хүсэлтэй байсан нь мэдээж юм.
Баянхонгор аймгийн 7-р тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат, МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар нарын дунд гол өрсөлдөөн болно. Хэн нь хэн бэ гэдгийг хонгор нутгийнхан 7-р тойргийнхон мэдэх биз ээ.