Зам талбайн үйлчлэгч нар Тайландад аялна

Зам талбайн үйлчлэгч нар Тайландад аялна

 

Улаанбаатар хотын хог хаягдлын менжментийг хэрэгжилтийг сайжруулах, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар "Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.

Болзолт уралдааныг дүгнэх ажлын хэсэг өнгөрсөн таван сарын хугацаанд дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний мэргэжлийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, хийж хэрэгжүүлсэн ажил, ажлын чанар бүтээмжийг шалгуур үзүүлэлт бүрээр үнэлэн байр удирдамжийн дагуу эзлүүллээ.

Болзолт уралдаанд нийслэлийн 9 дүүргийн хог тээвэрлэгч, зам талбайн цэвэрлэгээний нийт 17 байгууллага идэвхитэй оролцсоноос "Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК Тэргүүн байр, "Охь мандал” ХХК Дэд байр, "Улаанбаатар шинэчлэл” ХХК Гутгаар байранд шалгарлаа.

Уг болзолт уралдаанд хамт олноо манлайлж, идэвтхэй сайн ажилласан зам талбайн үйлчлэгч жолооч, ачигч зэрэг нийт 27 хүнийг Тайланд улсад аялах эрхийн бичгээр урамшуулаад байна гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen