Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулна

Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулна

 

Алт-2 үндэсний хөтөлбөрийн хүрээнд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээртогтоолоор баталсан байдаг. Тус журмаар хувиараа ашигт малтмал олборлогчдыг Нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулж, албажуулан хуулийн дагуу ашигт малтмал олборлох боломжийг олгож байгаа юм. Дархан-Уул аймагт 4-н нөхөрлөл Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Тэд орон нутгийнхаа болон аймгийн холбогдох мэргэжилтнүүдээс заавар зөвлөгөө авч ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү хувиараа алт олборлогч иргэд Нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсноор татвараа хуулийн дагуу төлөх, нөхөн сэргээлт хийн сум, орон нутагт нь хүлээлгэж өгөх зэрэг байгаль орчинд ээлтэй, өөрсдийн эрүүл мэндээ ч хамгаалсан  эерэг өөрчлөлтүүд бий болно хэмээн үзэж буйгаа мэргэжилтнүүд хэлж байлаа. Ер нь хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэд, ААН-үүд байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэдгээ ухамсарлах ёстой юм. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen