Зуу зуун зөгийтэй зургаа даруулсан эмэгтэй

Зуу зуун зөгийтэй зургаа даруулсан эмэгтэй

 

Удахгүй ээж болох гэж буй Эмили Мюллер гэх эмэгтэй жирэмсний зургаа хачирхалтай байдлаар авахуулжээ.




Зурагчныхаа туслалцаатайгаар Америкийн Охайо мужид зөгий үржүүлдэг энэ эмэгтэй зуу зуун амьд зөгийнүүдтэй хамт зургаа даруулсан байна. Энэ нь түүний дөрөв дэх жирэмслэлт гэнэ. Эмили энэ үйлдлээрээ зөгийнүүд аюултай биш гэдгийг харуулахыг оролдсон гэв.


Гэсэн ч интернет орчинд түүнийг хүүхдээ эрсдэлтэй байдалд орууллаа хэмээн шүүмжлэх хүмүүс их байгаа аж. Харин зарим хүмүүс өвөрмөц зураг хэмээн сайшааж хүлээн авч байгаагаа илэрхийлсээр байна.






"Аймшигтай биш, харин галзуу хулгана шиг маш хүчтэй мэдрэмж төрүүлсэн. Эхлээд бага зэрэг сандарсан ч маш сэтгэл хөдөлгөм байсан” хэмээн Эмили Мюллер ярилцлагадаа хэлжээ.




Хоёр дахь удаагаа зулбасныхаа дараагаар Эмили шинэ зүйл туршиж үзэхээр шийдэж, зөгий үржүүлэх болжээ. Зарим нь иог, бясалгал хийж хүндрэлээ даван туулдаг бол Эмилигийн хувьд зөгий түүнд тус болдог гэнэ.


Эх сурвалж: Cosmopolitan.com


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen