Хятадад "Хато" хар салхины улмаас 10 хүн амиа алдаж, хоёр сая байшин цахилгаангүй болжээ
Тус улсын эрх баригчид хар салхинаас болж хэдэн зуун мянган оршин суугч, жуулчдыг аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Энэхүү салхи хамгийн өндөр аюултайг зарлалаа.
Гэсэн ч "Хато" тайфун салхины үеэр 10 хүн амь үрэгджээ. Энэ нь сүүлийн таван жилд болсон хамгийн хүчтэй салхи гэгдэж байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, өмнөд Хятадын Гуандун мужид дөрвөн хүн нас баржээ. Бас нэг хүн алга болсон гэж бүртгэгдсэн байна.
Хүчтэй салхи, байшингийн дээврүүдийг хуулж, газар тариалангийн талбай үерт автжээ. Бараг хоёр сая барилга байшин цахилгаангүй болжээ.
Түүнчлэн Макаод зургаан хүн нас барж, хоёр нь алга болсон байна. Эрх баригчид хэдэн зуун мянган оршин суугч, жуулчдыг аюулгүй газруудад нүүлгэн шилжүүлжээ.
Олон хотод гатлага онгоц, агаарын тээврийн үйлчилгээг түр зогсоосноор хөрөнгийн бирж хаагдаж боловсролын болон төрийн байгууллагууд, санхүүгийн болон худалдааны байгууллагуудын үйл ажиллагаа зогссон байна.
М.Баяр