16 настай охины айдас хүргэм төрхүүд
Лара Вирт бол 14 настайгаасаа эхлэн нүүр будагчаар суралцаж эхэлсэн юм. Одоо 16 настай тэрээр өөрийн шинэ өнгө төрх бүхий будалтыг хийж олон нийтэд хүргэж байна. 16 нас гэдэг бол охид хөвгүүдийн хувьд хичээл сургууль, ирээдүйн мэргэжилээ сонгох нас байдаг бол Ларагийн хувьд карьераа өсгөх нас болжээ.Тэр бусдаас өөр бөгөөд зөвхөн make up хийхээс гадна Body artist-ийг ч давхар хийдэг гэнэ. Түүний уран бүтээлүүд цахим сүлжээнд тавигдсан даруйдаа олон нийтийг шуугиулаад амжжээ. Түүний хувьд этгээд өвөрмөц мөн аймшгийн будалтуудыг хийх нь сонирхолтой шинэлэг санагддаг гэнэ. Тиймээс энэ төрлийн будалтуудыг түлхүү хийхийг оролддог аж. Одоо түүний өвөрмөц айдас хүргэм бүтээлүүдийг сонирхоцгооё.