Нүүрээ будахдаа заавал анхаарах 15 дүрэм

Нүүрээ будахдаа заавал анхаарах 15 дүрэм
Эмэгтэй хүний салшгүй найз бол нүүрний будаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Бас  эмэгтэй хүний хүчирхэг зэвсэг ч гэдэг.Сайхан харагдахын тулд бүхий л аргаар будаж үздэг. Гэхдээ энэхүү зүйлд анхаарах ёстой 15 чухал дүрэм байдаг юм байна шүү
Нүүрээ будахдаа заавал анхаарах 15 дүрэм

1. Суурь энгэсэг, биеийн өнгөнөөс хэт цайвар байх

Ихэнхи бүсгүйчүүд нүүрээ будахдаа, суурь кремее арьсныхаа өнгөтэй төдийлөн уусгаж чаддаггүй. Түүнчлэн гэрэл сүүдрийг арьсныхаа өнгөнөөс хэт цайвар тавьснаас нүүр, хүзүүний арьс хоорондоо нийцэхгүй, хиймэл харагддаг байна. Тиймээс гэрэл сүүдрээ суурь кремнээсээ нэг тонноор цайвар байхаар сонгож өгөөрэй.

2. Өө дарагчийнхаа өнгийг зөв сонгох

Охид бүсгүйчүүдийн санаагаа чилээдэг том асуудлуудын нэг бол нүдний доогуурх цагирган хар хүрээ юм. Жаахан л нойр дутах, ядрах зэрэгт тодроод ирдэг хар хүрээг яалтай билээ. Тиймээс бид ихэвчлэн өө дарагч, эсвэл цайвар суурь кремээр далдалдаг шүү дээ. Зарим бүсгүйчүүд өө дарагч, кремээ хэт тод будаж өгснөөр бусад арьсны өнгөтэй нийцэж өгөхгүй ялгараад онцгүй харагддаг байна.

3. Өө сэвийг цайвар өө дарагчаар дарвал улам тодорно

Нүүрэн дээрх сэвх, нөсөө толбо, батга зэрэг урьдчилж таамаглахын аргагүй арьсны асуудлууд нь бидний санааг байнга зовоодог. Ямарваа арга хэмжээнд орохын өмнө нүүрэн дээр батга гарчихсан үед, өө дарагчийг хэрэглэдэг шүү дээ. Ихэнхи хүмүүс арьснаасаа ялгарахуйц цайвар өө дарагчийг түрхвэл, нүүрний өө сэвийг сайн дарагддаг гэсэн ташаа бодолтой байдаг. Үнэндээ цайвар өө дарагч нь нүүрний өөг илүү тодотгож өгдөг байна. Харин өө дарагч нь арьснаас нэг тонн бараан өнгөтэй байвал, илүү далдалдаг гэнэ.

4. Энгэсэгнийхээ өнгийг зөв сонгоорой

Нүүрний энгэсэг хүзүүнээс ялгарч харагдах үнэхээр онцгүй харагддаг. Учир нь ингэж будах нь таныг хиймэл харагдуулдаг байна. Тиймээс хүзүүндээ ч гэсэн ингэсэг түрхэж өгөх хэрэгтэй. Аль эсвэл хүзүүнийхээ өнгөтэй төстэй суурь кремийг сонгоорой.

5. Кремээ түрхэхдээ чихээ битгий мартаарай

Сүүлийн үед охид бүсгүйчүүд гэрэл сүүдрийг ихээхэн сонирхох болсон. Гэрэл сүүдрийг өөрийн нүүрэнд зохимжтой байдлаар хийж өгвөл таныг илүү үзэсгэлэнтэй харагдуулах болно. Харин зарим охидууд шанаагаа бараан өнгөөр сүүдэрлэснээс чих нь цайрч харагддаг. Тиймээс чихэндээ яльгүй сүүдэр өгвөл асуудаг шийдэгдэнэ.

6. Тенийг зохимжтой тарааж өгөх

Зарим урлагийн алдартай одод, тод өнгийн теннийг нүдэндээ нэлэнхүйд нь тавьж өгдөг. Ялангуяа үзмэн ягаан, шар, ногоон зэрэг өнгүүдийг ингэж будах нь тийм ч зохимжтой харагддаггүй байна. Харин оронд нь нүдээ хүрээлэх маягаар будаж өгвөл илүү цэвэрхэн, таныг үзэсгэлэнтэй харагдуулах  болно.

7. Хэтэрхий хиймэл харагдах сормуус

Сайхан сормуустай харагдах гээд хэтэрхий урт, өтгөн хиймэл сормуусыг наах, эсвэл өөрийнхөө сормуусыг хэт шавж, бөөгнүүлэх зэрэг нь таны нүүр будалтыг тэр чигт нь баллах аюултай. Тиймээс юун түрүүнд натурал харагдах тал дээр анхаарлаа хандуулаад үзээрэй. Хэрвээ хиймэл сормуус наах гэж байгаа бол хэт өтгөн урт биш сормуусыг сонгоорой.

8. Гэрэл сүүдрээ гүйцэд тарааж өгөөгүй

Гэрэл сүүдрээ тавьсныхаа дараа бүрэн уусгаж, тарааж, шингээж өгөөгүй нөхцөлд таныг үнэхээр онцгүй харагдуулдаг байна. Зарим охид бүсгүйчүүд шанаагаа жижигхэн, эрүүгээ "V" хэлбэртээ харагдуулах гэж хэтэрхий бараан өнгийн сүүдэр ашиглах, тэрчлэн нүдний доод хар хүрээгээ дарах гэж хэт цайвар гэрэл сонгосноос болж нүүр будалтыг бүхэлд нь онцгүй харагдуулах эрсдэлтэй гэнэ.

9. Хацар өнгөлөгчөө буруу газар тавих

Хацар өнгөлөгчийг хацрынхаа төв хэсэгт үл мэдэг туяа өгөх зорилгоор хэрэглэвэл илүү өхөөрдөм, ялдам харагдуулах болно. Харин хацраа тэр чигт нь өнгөлвөл яг л хүйтэнд жиндээд хөлдчихсөн хацар шиг муухай харагдуулдаг байна.

10. Нүднийхээ контерыг хэтэрхий дээшээ зурах

Охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрээд байгаа мууран нүдний будалтны амин сүнс нь нүдний контур юм. Энэ будалтыг хийхийн тулд хүрээлэгчээрээ сормуусны суурыг дагуулан жигд будан, сормуусны төгсгөлөөс хөмсөгний үзүүр чиглэлтэй үл ялиг дээшээ чиглэлтэй зурж өгдөг. Энэ будалт нь нүдийг илүү цовоо, цолгиун харагдуулдаг байна. Харин хэтрүүлэн зузаан тавьбал зарим үед тохиромжгүй харагдуулдаг байна.

11. Нүдний тенийг жигд тарааж өгөөгүй.
"Smokey" будалтыг зөв хийж өгвөл таны харцыг илүү гүн, нууцлаг сайхан харагдуулах болно. Гэвч зарим бүсгүйчүүд тенийг зөв уусгаж, жигд тарааж өгөөгүйгээс будалт онцгүй харагддаг байна.

12. Нүдний доод хүрээг хэтрүүлж хүрээлэх
Доод сормуусыг бараан өнгөөр багахан хүрээлж өгснөөр сормуус илүү өтгөн, тэрчлэн нүд илүү "цовоо" болно. Харин хэтэрхий их будвал яг л сормуусны будаг нь доошоогоо буучихсан юм шиг онцгүй харагддаг байна.

13. Уруулын будгаа хүрээнээс нь хэтрүүлэн будах

Ялангуяа тод өнгийн будгаар уруулаа будахад хамаатай. Уруулын будгаа хэтрүүлэлгүй сайхан будсан эмэгтэйгээс эрчүүд нүдээ ч салгаж чадахгүй. Учир нь уруулын будаг эмэгтэйчүүдийн нүүр будалтын хувьд хүчирхэг зэвсэг юм. Харин эсрэгээрээ хэтрүүлээд будчихвал байдал яг эсрэгээрээ эргэнэ гэдгийг санаарай.

14. Улаан туяатай хүрээлэгчээс татгалзаарай

Ийм өнгийн будгаар нүдний доод талыг хүрээлвэл таны царайг ядрангуй харагдуулна. Түүний оронд бор шаргал  өнгөөр хүрээлвэл тохиромжтой. Нүдээ иймэрхүү өнгөөр будахаар шийдсэн бол ойролцоо өнгийн уруулын будгаас сонгохгүй байхыг хүсье.

15. Зурсан юм шиг хөмсөг
Зурсан юм шиг хөмсөг нь таны царайг оворжуулаад зогсохгүй, хиймэл харагдуулдаг байна. Тиймээс илүү натурал, өөрийн мэт харагдах хөмсөгний будалтыг сонгоорой.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen