Хятад улс залилангийн хэргээр хил даван зугтсан иргэдээ авч иржээ

Хятад улс залилангийн хэргээр хил даван зугтсан иргэдээ авч иржээ

 

БНХАУ-ын хууль хүчний байгууллага залилнгийн хэрэг үйлдээд хил давана зугтсан 58 иргэнээ өчигдөр эх орондоо авч ирлээ. Тэд цахилгаан холбооны чиглэлээр ажиллаж байхдаа санхүүгийн будилаан үүсгэж, мөнгө завшсан иргэд бөгөөд Хятадын цагдаа нар Индонезийн эрх баригчидтай хамтран залилан үйлдсэн этгээдүүдийг эх нутагт нь авч иржээ.

Сычуань мужийн Мейшан хотод эдгээр этгээдүүдэд хууртаж, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол 6 сая юань буюу 900 мянга орчим ам.доллар давсан байна. Улмаар хохирогчид тавдугаар сарын 24-нд цагдаа нарт гомдол гаргаж, анхны мөрдөн шалгах ажиллагаа эхэлжээ.

Залилан үйлдсэн этгээдүүд гар утасны хуурамч карт үйлдэж, мөн зээлийн карт хуурамчаар хийж Шиамен хотод борлуулж байсан нь илэрсэн байна. Тэдний долоог нь өнгөрсөн зургаадугаар сард баривчилжээ.

Нийт 68 этгээд уг хэрэгт холбогдолтой ба үлдсэн сэжигтнүүд Бали арал орчимд орогнож байхдаа хуулийнханд саатуулагджээ.

Т.Бат

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen