Ю.Цэдэнбалыг нас барахад дэргэд нь орос сувилагчаас өөр хүн байгаагүй

Ю.Цэдэнбалыг нас барахад дэргэд нь орос сувилагчаас өөр хүн байгаагүй

 

Ардчиллын салхи шуурга дэгдсэн жилүүдэд 20-р зууны түүхийг тэрчигт нь харлуулах хандлага хэтэрч байв. Тэр дундаа социализм, ардчилал хоёрын зааг дээр тухайн үеийн УТТ-ныхон оройлж хувь заяагаар нь тоглож хэлмэгдүүлсэн нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг их ч элдэвлэсэн. Харин Монголын төрийг хагас зууны турш жолоодон 20-р зууны бvтээн байгуулалтанд бүхий л амьдралаа зориулсан  тэр хүний тухай үнэнийг чангахан дуугарсан "Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч” номын зохиогч МУИС-ийн профессор, Тvvхийн ухааны доктор Ц.Жамбалсүрэнгийн ярилцлагаас хүргэж байна. Эрх баригчид Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэхээр санал нэгдээд байгаа энэ цаг үед дараах ярилцлагыг уншигч танд хүргэх нь  цаг үеэ олсон хэрэг байх болов уу.

 

-Бараг хагас зуун жил Монголын төрийг жолоодсон Ю.Цэдэнбал агсны тухай сайн бүтээл гарсаныг дууллаа. Ер нь энэ хvний тухай ихэвчлэн муучилсан өнгө аястай ярьдаг, бичдэг шvv дээ?

-Нийгэм шинэ зурвас үе рvvгээ орчихлоо. Тэгэхээр өмнөх  vедээ анализ хийх естой. Ю.Цэдэнбал гуайг шүүмжлэлтэй талаас нь их ярьсан. Сvvлдээ шүүмжлэл нь дэндээд бvр гүтгэлэг болсон. Энэ хүний хувьд гүтгэлэг нь дэндээд бvр хэлмэгдүүлэлт болсон. Тэр ч үүднээс 90-ээд оны дундуур "Энэ хүнийг нарийвчилж судлая” гэдэг санаа төрснөөс  хойш арваәд жил судалж, дөрөв таван ном гаргалаа.

 

-А.Филатова гуайд гомдоллодог сэхээтнүүд цөөнгүй таарах юм билээ. Түүнийг Монгол төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байсан гэдэг?

-Филатова гуай асар их хөдөлмөрч. Ажлын  төлөө өөрөө ч зvгээр суудаггүй, хүн ч зүгээр суулгадаггvй, их өндөр  шаардлагатай хvн байж. Тэр хэмжээгээр араншин ааш жаахан тааруу хvн байсан юм байна. Ер нь ааш нь ширvун гэж олон хун бичсэн байна. Хүнийг ааш араншингаар нь биш хийсэн ажлаар нь дvгнэх ёстой байх. Сәйндаа ярьвал Монголын иргэн ч биш байсаң. Монголын хуралд ч нэг их оролцдоггүй. Зөвлөлтийн иргэн тул сонгуульд ч оролцдоггvй байсан байна. Хичнээн Монголын төлөө  зүтгэлээ ч гэсэн Зөвлөлтийн иргэнээ энэ олон жил хадгалсан тvvнийг би эх оронч эмэгтэй гэж боддог. Нөхөртөө  бол насан турш vнэнч байсан. Өөрөө  "Би  төрөлхийн чанга муухай дуутай. Тэр маань хvмvvст эвгvй сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм” гэж бичсэн л байна лээ. Гэхдээ тэр хvн ямар ч хөдөлмөрийн баатар, ямар ч сайдаас илүү л Монголын хvvхдvvдийн төлөө  нойр хоолгvй арван жил зvтгэсэн хvн юм шvv дээ. Манайх шvvмжлэх дуртай юм чинь төрийн шагнал өгчихлөө, Соёлын гавъяат єгчихлөө гэж шvvмжилж л байдаг. Гэтэл тэр битгий хэл хvмvvс юу хийгээд шагнал аваад байгаа билээ. Тэгэхэд тэр хvн Найрамдал зуслан, 50, 60 сум орон нутагт байгуулсан хvvхдийн цэцэрлэг комплексууд, хvvхдийн парк гэх мэт хvvхэдтэй холбоотой бvх л юмэнд туслаж, их ч юманд оролцдог хvн байж. Энэ хvн ингэж бужигнуулсны vр дvнд асар их хөдөлмөр  хийсэн хvн Мэдээж нөхөртөө нөлөөлөлгүй  яахав. Гэр оронд лекц уншдаг, саналаа хэлдэг л байсан биз. Гэхдээ Филатова гуай "Цэдэнбал хvний амаар явдаггvй сонин хvн байсан. Хичнээн эелдэг даруу ч гэлээ гэсэн юмаа их олон талаасаа бодож байж өөрийнхөөрөө шийддэг. Цэдэнбалын "Тэгэх нь зvйтэй″ гээд судалгааны vндсэн дээр тогтсон юмнаас нь би битгий хэл, хажуу тийш болгочихож байсан хvн ховор байх” гэж Филатова гуай бичсэн байсан.

 

-Та Монголын нам, төр засгийн нэрт зvтгэлтний тухай арваад жил судлахдаа хувь хvнийх нь тухай ч сонин содон их зvйлийг мэдэж авсан байх?

-Цэдэнбал гуайн нэг их айхтар чанар бол улс төрийн өндөрлөг, том албан тушаал руу төрөл  төрөгсдөөсөө  бараг гаргаагvй байна. Би судалж vзэхэд нэг дvv нь гучин жил худалдааны системд ажиллаж байж сvvлдээ орлогч сайд болсон байна. Нэг ачийнх нь нөхөр хэдэн жил орлогч сайдын зиндааны ажил хийсэн байна. Өөр ерөөсөө тийм юм байхгvй. Тийм хvн эхнэртээ захирагдаад байсан гэдэг юу л бол. Ер нь эхнэр нь оролцож өөрчлvvлсэн сайд дарга гээд 4-5 хvний нэр ярьдаг л юм. Би тэр vеийн 300 гаруй хvний дурсамж, дурдатгал авч цуглуулахад 15 жил хажууд нь ажилласан хvн ч, цуг ажилласан дарга нар нь ч "Ерөөсөө  хvн загнадаггvй чичлэдэггvй. Хvн рvv чанга дуугарч давшилж ярьдаггvй хvн байсан” гэдгийг нь бичсэн байна. Харилцааны соёл бол их өндөр  л хvн байсан юм байна. Их зөөлөн, хvнд итгэчихдэг. Хvрээлэл багатай учраас тэдэндээ л итгэдэг. Би энэ тvvхийн гэрч болсон олон талын vзэл баримтлалтай, сөрөг хvчнийхэн, өөрийнх нь хамтран зvтгэгчид. Монголын нийгмийн хамгийн нөлөөтэй эрдэм боловсролтой, дэлхийд алдартай эрдэмтэн мэргэд томчууд болон жирийн хvмvvсийн гэх зэрэг маш олон хvний дурдатгалыг номондоо оруулсан.

 

-Бидний монголчууд шилжилт, өөрчлөлт  гэж хөлөө  олохгvй бужигналдаж байсан vед Бал дарга ч хvний нутагт бишгvй л зовж байсан байх?

-Бал даргыг өөрчилсөн өөрчлөлтийг  Vндсэн хуулийн бус аргаар хуйвалдааны замаар ард тvмнээ хууран мэхлээд, гадаадын коммунист нам, тагнуулын байгууллагыг энэ хуйвалдаандаа татан оролцуулсан vйл явдал. Настай хvнд ядаргаа гэх зэрэг юм байлгvй л яахав. Харин хvнд өвчтэй, хэвтэрт орчихсон ард тvмнээ худлаа хуурсан. Хуйвалдаанд Монголын тэр vеийн УТТ-ны гишvvд, Цэдэнбалтай хамтарч ажиллаж байсэн тэр хvрээний улсууд, энд байсэн Оросын элчин, КГВ-ын төлөөлөгч, тэнд очиж очиж коммунист намынх нь дарга М.Горбачев хvртэл холбогдсоныг бичихээс яахав. Монголын эрх ашгийн vvднээс, Монголын нам төрийг 44 жил удирдсән, МУ-ын баатар, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУ-ын маршал хvнийг социализм, ардчиллын зәаг vеэр яаж хэлмэгдvvлж хохироов. Тэгэхээр тvvхэн vнэнийг хvмvvст хvргэх зорилт тавьсан юм. 84 оноос хойш 91 он хvртэл Монголын төр засаг тэр хvнд анхаарал тавьсангvй. Ганц эмч, сувилагч явуулаад туслуулсангvй. Нэг удаа эрvvл мэндийн vзлэгт оруулсангvй. Монголын ард тvмний төлөө бvх насаа зориулсан, төрийн тэргvун байсан, МУ-ынхаа иргэн хvнээ Монголын эрх баригчид мартаж орхисон. Бал даргад ч Филатова авгайд ч тэтгэвэрийг нь ч өгөөгvй. Тэгээд болоогvй намаас нь хөөж байсан байна. Ерөнхийлөгч байсан Очирбат гуай шvvхийн шийдвэргvйгээр Хөдөлмөрийн баатар, Маршалыг нь хураагаад авсан. Тэр бол vндсэн хууль зөрчсөн, хvний эрхийг зөрчсөн  арга хэмжээ болсон. Гэр орныг нь гэхэд л гадны хvмvvс ороод цөмийг нь хуухайлаад, зарахыг нь зараад тvйвээгээд хаячихсан. Ийм юм хийж байдаг төр засаг гэж бәйх уу. Аймшигтай хvнлэг бус юм хийсэн. Тэрэнтэй харьцуулахад Бал дарга 84-91 онд Москвад байхад толгой өвдлөө  гэхэд нь л гэрт нь сувилагч ирээд тариа хийж өгдөг. Анхаарал их тавьж байсныг нь манайхан мэддэггvй. Тэр битгий хэл КГВ-ын дарга нь хамгийн баталгаатай хамгаалалттай районд 6, 7 өрөө  байр өгч харж хандсан юм билээ.

 

-Тvvхч, судлаач хvний тань хувьд асуухад Бал даргыг заавал цөлөх  шаардлага байсан юм уу?

-Өөд болоход нь хажууд нь монгол сувилагч, монгол жолооч гэх зэрэг хvмvvс ерөөсөө  байгаагvй юм билээ. Элчингийнхэн ч байгаагvй. Ямар сайндаа орос сувилагч нь "Хvн ингэж зовж байхад цаад хvмvvс нь хvнээ ингэж хаях гэж дээ” гээд нулимж байсан гэнэ лээ. Уг нь хvvхдvvд нь, дvv нь сахиж байсан ч шөнөд   нь сахьдаггvй болохоор яг хажууд нь байж чадаагvй юм билээ. Тэр настай хvнд ямар ч Монгол арга сувипал, эмчилгээ хийгээгvй. Хvч тамир оруулдаг, ганц хонины шөл тэр хvн уусангvй. Монголын тал нутагт өссөн  хvн ганц нар vзэлгvй Москвагийн төвийн чийгтэй агаар дунд, хажуудаа туслах сувилагчгvй байж. Авгай нь настай хvн байж байдаг. Хvvхдvvд нь ажил төрөлтэй болохоор гарч орж чадахгvй. Ер нь бол Бал дарга өөрөө  "Ажил төрлөөсөө өөрчлөгдөнө. Нас өндөр боллоо, залуу улсуудыг гаргаж ирнэ” гэж хvмvvст ярьсан юм байдаг. Тиим байхад хvчээр хуурч аваачаад, эмнэлгийн хачин буруу онош гаргаад, тэнд хамгаалалтанд тусгаарлалтанд аваадл, энд худлаа хуралдацгаагаад санаа нь зовж байгаа юм шиг дvр эсгэцгээгээд байх шаардлагагvй байсан. Зvгээр л vндсэн хуулийн аргаар хурлаа хийгээд байдпыг өөрт нь ойлгуулж болно. Эсвэл зөвлөлтийн хvндтэй хvнээр хэлvvлээд "Та хоёр ажлынхаа нэгийг өгч, ажлаа хөнгөл” гэж яагаад болохгvй байв гэж.

 

-Ж.Батмөнх дарга нарын төр засгийн толгойд гарсан нөхдvvд ер санаа тавиагvй юм уу? Ямар ч байсан нутаг руугаа ирэхийн туйлын хvслэн болсон хvн байдаг байсан гэдэг?

-Бvр "Би нутагтаа очъё. Миний паспорт аваад ир. Намайг явуулаад єг” гэж орилж уйлж чарлаж байсан гэдгийг нь хажууд талын хөршvvд нь надад хэлсэн. Тийм хvнд vе байсан шvv гэж байсан. Эндэх нөхдvvдийн хувьд өвчтэй, сэхээнд байна гэсэн хvнийгээ авчирчихаад гvйж яваа нь харагдвал ард тvмэн биднийг хуурч байж гээд мэдчихнэ гэсэндээ нэг удаа ирvvлэхдээ мөн гэрээс нь гаргаа ч vгvй, хvнтэй ч уулзуулахгvй, худлаа хамгаалж байна гэж байгаад л буцаасан. Нутаг руугаа явна гэж их ярьсан байна. Тэр vеийн эрх баригчид бvтэн жил биш юм гэхэд зунд нь нутагт нь нэг гэр барьж өгөөд  амраагаад байсан бол хоол ундны хатуу дэглэмтэй хvн байж л байх байсан биз. Сvvлд нас барахад нь бvх 36 цагаан шvд нь бүв бvтэн байсан байгаа. Тийм хvн ховор шvv дээ.

Э.Болорхажид

http://www.shuurhai.mn/123998

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen