Монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэнг уран зургаар өгүүллээ

Монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэнг уран зургаар өгүүллээ

 

Зураач Б.Отгонтүвдэнгийн "Монгол түүхийн хөлгөн судар” төслийн цогц үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооны танхимд нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэн Их Монгол Улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн томоохон хэмжээний 30 уран зургаас бүрдсэн байна.  Тухайлбал, түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэн, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх "Эцгийн захиас”, "Монгол наадгай”, "Дэв тэнгэр”, "Тачаал”, "Бага нас” зэрэг уран бүтээлийг дэлгэж, олон нийтэд сонирхуулсан байна. Улмаар уг үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад дэлгэхээр төлөвлөж байгаа аж.

http://chuhal.mn/r/10383

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen