ТАРПАН БУЮУ АДУУНЫ ӨВӨГ
Эдгээр
жижиг, зэрлэг амьтан орчин үеийн адууны өвөг бөгөөд тахины ойрын төрөлд
тооцогддог. Баруун Европ, тэр дундаа Оросын Европ талын хэсэгт
нутагладаг байсан бөгөөд Төв Европ, Баруун Сибир, Баруун Казахстаны тал,
ой хээрээр идээшилдэг байжээ. Эдгээр адуунууд маш хурдан давхидаг,
тарпан гэсэн нэр нь турк хэлнээс бүхий л чадлаараа давхих гэсэн утгатай
юм байна.
Өвөл өлссөн
адуунууд хоттой хонинд зориулан бэлдсэн өвсийг идэж, харин зуны улиралд
айлын адуунуудыг хөөж явдаг байжээ. Өвс хулгайлж иддэг хулгайч-ийг
барих нь олон хүмүүсийн хувьд зугаа, нэр төрийн хэрэг байсны дээр энэ
адууны мах нь ч их амттай байсны улмаас ихээр агнах болсон гэдэг. Төв
Европт атар газар эзэмшиж эхэлснээс хойш ойн тарпанууд Дунд зууны үед л
алга болж, 16-18 дугаар зууны үед энэ тивийн дорнод хэсгээр устан үгүй
болжээ. Харин хамгийн сүүлчийн ойн адууг 1814 онд өнөөгийн Калининград
муж орчимд буудсан гэдэг.
Харин тал хээрээр амьдардаг зэрлэг
адуунууд арай удаан амьдарчээ. 19 дүгээр зуун хүртэл тарпаны сүрэг
байгалд тааралдаж байсан гэдэг. Гэвч энэ төрлийн адууны хамгийн сүүлийнх
нь 1918 онд үхсэнээр энэ төрөл бүрэн устжээ. Хорьдугаар зууны эхээр тал
нутгийнхан гаршуулсан тарпануудын үр төлийг ашиглан шинэ үүлдэр гаргаж
авчээ. Энэ үүлдэр нь гадна байдлаараа тарпантай адилхан ч генетикийн
хувьд адилгүй гэнэ.