Галшар адуу

 Галшар адуу

Энэ адууг Сэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуунд одоогоос 100 гаруй жилийн өмнө ардын сонгон үржүүлгийн аргаар бий болгожээ. Галшарын адууг одоо Хэнтий аймгийн Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас гадна мөн аймгийн Дархан, Баянхутаг, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдад тархжээ. 
Энэ омгийн адуу тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй, тухайлбал бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. 
Сүүлийн жилүүдэд галшарын хурдан удмыг шилдэг азарга, гүүгээр тал хээр нутгийн адуун сүргийг сайжруулах үржлийн ажлын чиглэл баримталж байна. 
Галшарын адууг одоо Хэнтий аймгийн Галшар суманд цэврээр үржүүлж байгаагаас гадна мөн аймгийн Дархан, Баянхутаг, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян сумдад тархжээ. Энэ омгийн адуу тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй, тухайлбал бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. 
Сүүлийн жилүүдэд галшарын хурдан удмыг шилдэг азарга, гүүгээр тал хээр нутгийн адуун сүргийг сайжруулах үржлийн ажлын чиглэл баримталж байна. Улс, аймгийн чанартай баяр наадамд Галшарын угшлын азарга, морь олонтаа айраг, үзүүр түрүүнд орж байгаа нь энэ адуунд хурдны чиглэлээр шилэн сонголт хийх нь үр ашигтай болохын гэрчилж байна.

 

  Амьдын жин(кг) Єндєр(см) Урт(см) Цээжний бvслэх(см) Шилбэний бvслэх(см)
Азарга 370.0 131 136 164 18.0
Гvv 335.0 128 135 158 17.0


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen