Амжилтанд хүрэхэд тань туслах 4 зүйл
Бүх зүйлд амжилттай, сэтгэл хангалуун бүсгүй болмоор байна уу? Тэгвэл чиний урд өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй дараах 4 зэвсэг чамайг амжилт гаргахад туслах болно.
Бугуйн цаг
Хүүхдээ цэцэрлэгээс нь авах цаг болчихоод байдаг гэтэл энэ хурал тардаггүй. Гэсэн хэдий ч гар утас руугаа хялам хийж намба алдах хэрэггүй. Аливаа уулзалтан дээр гар утасныхаа цаг руу байн байн өнгийгөөд байвал бусдын анхаарлыг сарниулаад зогсохгүй ажлаасаа хөндийрсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс гар утасны дижитал гангараагаа далд хийж, эрэгтэйлэг загвартай, саарал, хар гэх мэт сонгодог өнгийн бугуйн цаг худалдаж аваарай. Илүү албан ёсны бас ч үгүй дэгжин харагдана.
Үсээ сэнсдүүл
Чухал уулзалт төлөвлөсөн эсвэл олны өмнө үг хэлэх гэж буй бол нэг цагийн өмнө үсчин орж үсээ сэнсдүүлээрэй. Бүсгүйчүүд үсчингийн сандал дээр сууж байхдаа илүү төвлөрч, тайвширдаг гэнэ. Мөн үс зүс, гоо сайхандаа зориулан үйлчилгээ авснаар өөртөө илүү итгэлтэй болдог гэнэ шүү.
Ганцаараа байх
Чухал шийдвэр гаргахаар эсвэл томоохон хурал цугалаанд үг хэлэхээр зэхэж байгаа бол наанадаж нэг цагийг ганцаараа өнгөрүүлж, ухаан санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй аж. Ажлын төлөвлөгөөгөө гаргах, ярих сэдэвтээ бэлтгэх, календараа бөглөх гээд юу ч хийсэн хамаагүй зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрөөх л хэрэгтэй гэнэ.
Гутал гутал гутал
Бүсгүйчүүд бид хамгийн дэгжин туфлээ өмсөөд ажилдаа гарахаас сийхгүй хүмүүс. Гэтэл зөвхөн гадуур ажлаар гарахдаа төдийгүй ширээний ард суухдаа ч бас хөлд эвтэйхэн гутал сонгоорой. Хөл холгосон гутал эзнийхээ анхаарлыг ид шидтэй мэт өөртөө татаж, тав тухгүй байлгадаг эд.