Үсээ урт ургуулах хялбар арга
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Бүсгүй та хурдан хугацаанд намирсан урт үстэй болмоор байна уу? Тийм бол дараах зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулаарай. 2ш улаан сонгиныг хальсалж цэвэрлээд, миксердэнэ. Шүүс болтол нь миксердсэний дараа нэг цайны халбага зөгийн бал нэмээд сайтар хутгана. Бэлэн болсон зуурмагаа хуйхандаа түрхэн массаж хийж хагас цаг орчим байлгана. Энэ нь таны үсийг ургуулахаас гадна цусны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой. Өдөрт 6-с 8 аяга ус уу. Ус үс болон арьсыг чигшүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно. Шампунь болон ангижруулагч нарыг хослуулан хэрэглэ. Ангижруулагч таны үсийг зөөлрүүлэхээс гадна ургалтанд тустай байдаг. Урт эрүүл үстэй болохыг хүсч байвал 14-21 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс бага зэрэг тайраарай. Маш үр дүнтэй арга шүү. Үсээ дээш шуу. Үсээ ургуулахыг хүсч буй бол битгий задгай тавиарай. Аль болох үсээ дээшээ шуух хэрэгтэй. Үсээ угаасаны дараа үсээ шууж заншвал таны үс хэдхэн өдрийн дотор гайхалтай ургах болно. Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд таны үс дөрвөн долоо хоногийн дараа таны үс 2-3 см ургах болно. Үсний уг гэмтсэн бол хурдан ургаж чадахгүй. Гэмтэлтэй үс эрүүл үснээс удаан ургадаг. Тиймээс хими, будаг, ороодог хайчнаас түр татгалцаад нэн түрүүн үсний тэжээл сайн хэрэглээрэй. Үсний уг хэсгийг эрүүл байлгах нь хамгийн чухал шүү. Мөн урт үстэй хүн бол үсээ боож унтах нь илүү сайн. Төмөр нь үс ургахад маш их нөлөөтэй учраас төмөр орсон хүнсний бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглээрэй. Үсээ сайн самнавал хуухан дахь цусны эргэлт сайжирч үс ургахад нөлөөлнө. Гэхдээ үсээ нойтноор нь самнаж болохгүй. Тэгвэл үсний уг гэмтдэг учраас заавал бүрэн хатсаны дараа самнаж байгаарай. Үсээ угаахаасаа өмнө самнавал бүүр сайн. Мөн нарийн шүдтэй хавтгай самнаас бөөрөнхий самыг илүү хэрэглэж байгаарай. Үсээ орой угаах нь өглөө угаахаас илүү хурдан ургуулдаг. Ингэхдээ заавал үсээ хатааж унтаарай. Ингэхгүй бол үс ургах нь бүү хэл гэмтэх аюултай шүү.