Амжилтанд хүргэгч шидэт галт тэрэг

Амжилтанд хүргэгч шидэт галт тэрэг

 

Амжилт хэзээ ч биднийг хүлээдэггүй. Хүн гэдэг нас нөгчтөлөө аз жаргал амжилт бүтээлийг хайх гэж ирсэн хайгуулчид мэт...

1%-н авъяас 99%-н хөдөлмөр... Өнөөх л улиг болсон хэдий ч үнэхээр батлагдаж чадсан судалгаа гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор байх. Амжилтын галт тэрэгнээс цаг ямагт түрүүлж алх. Амжилт хэзээ ч биднийг хүлээдэггүй. Хүн гэдэг нас нөгчтөлөө аз жаргал амжилт бүтээлийг хайх гэж ирсэн хайгуулчид мэт. Харин уруудаж явахдаа итгэл найдвараа, өөдөлж явахдаа хүн чанараа гээхгүй байх л хамгийн чухал. Амжилт бүрт амттай замаар яваад амархан хүрчихдэггүйн баталгаа жүжигчин Чарли Чаплин, дуучин Мариан Кери, улс төрч Уинстон Черчилл гэх мэт маш олон хүмүүсийн амжилтын гол нууц бол хэцүү байна гээд амархан замаар яваад байвал бүх зүйл ердөө мөрөөдөл болж үлднэ гэдгийг мэддэгт байсанд юм. Альберт Эйнштейн "Өчигдрөөсөө суралцаж, өнөөдрөөрөө амьдарч, маргаашдаа бэлд" гэсэн нь ч бас амжилтын гол нууц ажгуу.

Амжилтанд хүрэх зам хүн бүрт өөр. Гагцхүү аз жаргалын түлхүүр амжилтыг өөрийн болгохын тулд

-Зогсолтгүй ажилла

-Өөртөө итгэ

-Зорилготой бай эцэст нь өөрийгөө ялан дийл.

Амжилтыг бусдаас бүү хай. Зөвхөн дотоод өөртэйгөө ярилц, тэмц, даван туул. Хүрэхэд амар биш тэрхүү амжилтын өмнө тулгарах бүхий л бэрхшээл гагцхүү бидний дотоод орон зайд ердөө хэвшил болсон амны уншлага болох "Би чадахгүй, Би үүнийг хийхгүй , Энэ хэзээ ч бүтэхгүй" гэх өрөөсгөл ойлголтуудаас л үүдэлтэй. Хийж эхлэхээсээ өмнө шантарч бууж өгч өөрөө өөртөө ялагдах л хамгийн том буулт. Хаана сэтгэлийн тэнхээ байна түүнд үргэлж гарц нээлттэй байдаг юм шүү. Үүнээс үзэхэд хүмүүс бид нэр алдар хайр хүндэтгэл, хөрөнгө мөнгөний төлөө л амжилтыг хүсдэг юм шиг.

Амжилт гэдэг зөвхөн нэр алдар хүсэлгүй хийх гэсэн зүйлээ сэтгэлдээ хүртэл л сайн хийж дуусгах явдал юм. Бидний богинохон зүүд мэт амтат амьдрал өрнөсөөр, урссаар харин та амжилтын галт тэргэнд амжиж суусан эсэхээ үргэлж тунгаагаарай... Суугаад байвал зорьсон газар үл хүрэх Залхуураад байвал ажлын хэрэг үл бүтэх.

http://www.mongoljingoo.mn/content/read/71263/Amjiltand-khurgegch-shidet-galt-tereg.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen