Ослын дийлэнх хувийг жолоочийн буруутай үйлдэл эзэлж байна


Ослын дийлэнх хувийг жолоочийн буруутай үйлдэл эзэлж байна

2017 оны 7-р сарын 16-ны Ням гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 237 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 164 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 15 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтсэн. Үүнээс 5 нь бага насны хүүхэд байсан.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5 осол, мөргөлдсөн 6 осол, онхолдсон 1 осол тус тус бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Тухайлбал:

1. ХУД-ийн нутаг Морингийн давааны замд амины H.Fit маркийн автомашин онхолдож зорчигч 18 настай И, 19 настай Ч, 19 настай Н нарын 3 хүн гэмтсэн. 

2. СРД-ийн нутаг Партизаны сангийн аж ахуйн замд амины T.Landcruiser маркийн автомашинаас зорчигч 53 настай О унаж амь нас нь хохирсон.

3. СХД-ийн нутаг Баянхошууны тойрог дээр Beiben маркийн ачааны автомашинаас ачиж явсан контейнер унаж тухайн замд зорчиж явсан T.Pruis-10, T.Pruis-11 маркийн автомашинууд дээр унаж зорчигч 36 настай М, 36 настай Б, 3 настай Б, 7 сартай Г нарын 5 хүн гэмтэж одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг тус тус шалгаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen