Д.Гантулгыг хүчингийн хэрэгт унагасан хүн У.Хүрэлсүх гэнэ үү?
Энэ хэрэг нь бодит бөгөөд
У.Хүрэлсүх нутгийн дүүгээ айлд очиж архи уух, тэндээ тасарч унах, сэрээд
охиныг хүчирхийлэх хүртэл бүхнийг урьдчилан тооцоолж зохион байгуулсан
бололтой. Нэг нутгаас улс төрд гарсан ах нь Д.Гантулгын сул талыг
андахгүй мэдэхийн хувьд нэгд нэгэнгүй, алдаа мадаггүй төлөвлөж чадсан
байна. Өнөөдөр тэр дүүгээ хэргээс мултлах гэж ахын журмаар тусалж байгаа
мэт харагдавч цаана нь өөр учир шалтгаан бий аж. У.Хүрэлсүхийн зохион
байгуулсан энэ жүжиг Д.Гантулгын нэр хүндийг унагааж, түүний тойргийг
"чөлөөлөх" үүргээ хэдийнэ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Харин тэрхүү
хоосорсон тойргоос шадар сайд өөрөө УИХ-ын танхимд орж ирэх
төлөвлөгөөтэй аж. Улс төрд хүчирхийлэгчид үлдэх орон зай байхгүй.
С.Дашдаваа
Tur.mn