Залуу гишүүн Д.Гантулга цахимаар хайраа илчлэв
УИХ-ын хамгийн залуу гишүүнээр тодроод буй Д.Гантулга фэйсбүүк сүлжээгээр хайр сэтгэлээ илчилжээ. Д.Гантулгын хайраа илчсэн бүсгүй нь МАН-ын залуу гишүүдийн нэг болох Сүндэръяа хэмээх бүсгүй аж.
Тэгвэл гэр бүлтэй, гурван хүүхэдтэй залуу гишүүн юуны учир ийнхүү олон нийтийн сүлжээгээр ил тод хайраа илчлэв гэдэг нь олон хүмүүсийн сонирхлыг татаж байна.
МАН дахь У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг тэрбээр өнгөрсөн сонгуулийн хамгийн тааварлашгүй нэр дэвшигчдийн нэг байсан гэж хэлж болно.
Учир нь Д.Гантулга сонгуулийн өмнөхөн "Нам ялбал аль нэг агентлагт мэргэжилтнээр очин ажилтай болж, лааз өшиглөхөөс аврагдах" тухай ярьж явсан гэдэг. Гэтэл энэ тухай дуулсан У.Хүрэлсүх түүнийг Тусгаар тогтнолын ордонд дуудан ирүүлж "Хэнтийн тойрогт нэр дэвш, сонгуулийн бүх зардлыг чинь би даана" хэмээснээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, эцэстээ ялалт байгуулсан азтай нэгэн хэмээн намынх нь залуус өдгөө өөр хоорондоо ярилцдаг юм билээ.
Х.Онон
http://news.zone.mn/news/82517.htm