Италийн давтагдашгүй гоо үзэсгэлэн Monica Bellucci

Италийн давтагдашгүй гоо үзэсгэлэн Monica Bellucci

 

Түүнийг 50 нас хүрсэн гэдэгт итгэхэд бэрх. Жинхэнэ мөрөөдлийн гэж хэлж болох энэ гайхалтай эмэгтэйг Итали охин тэнгэр хэмээн нэрлэдэг бөгөөд түүний гоо үзэсгэлэнг эсэргүүцэж чадах эр хүн гэж үгүй. Хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн энэ эмэгтэй гурван орны хэлээр ярьдаг бөгөөд йогаар хичээллэдэг. Гайхалтай, биширмээр, тэнгэрлэг гэхээс өөр үг хэлэхийн аргагүй энэ онцгой эмэгтэй 1964 оны 9-р сард Италид төржээ.

Харин 50 гарсан ч үзэсгэлэнт төрхөө хадгалж чадсан түүний нууц нь юу юм бол? 

Моника Беллучигийн гоо сайхны 5 нууц

Тэр хэзээ ч гоо сайхны мэс ажилбарт орж байгаагүй. "Залуу нас өнгөрч, харин энгийн, төрөлх гоо үзэсгэлэн мөнхөд байдаг” гэж тэр хэлдэг. 
 
Будаг шунханд нэг их дуртай биш, эмэгтэй хүнийг хиймэл болгодог гэж үздэг учраас гадагшаа гарахдаа бага зэрэг суурь крем түрхэж, нүдэндээ хар контур тавьдаг. Харин тэрбээр уруулын будгийг үргэлж чухалчилж үздэг нэгэн. Тиймдээ ч тод улаанаар уруулаа будаж нүүрнийхээ бусад хэсгийг тодотгодог. 
 
Моника үсээ долоо хоногт хоёроос дээш угаадаггүй. Шампунь хэрэглэхдээ устай хольж шингэлдэг бөгөөд шампунийн найрлаган дахь химийн бодис үсийг гэмтээдэг гэж үздгийн улмаас ийнхүү шингэлж угаадаг гэнэ. 
 
Тэр хоолны дэглэм бариад сүйд болдог хүүхнүүдийн нэг биш. Харин өдөр бүр ус их ууж, долоо хоногт дөрвөөс доошгүй удаа 45 минутын хугацаатайгаар усанд сэлж, йогоор хичээллэж байгаа нь бие галбираа хадгалахад нь тусладаг гэнэ. 
 
Моника яг л Софи Лорены адилаар гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэх гол арга нь амьдралд хайртай байх явдал гэж үздэг. "Миний гоо үзэсгэлэнгийн нууц бол миний уриатай холбоотой. Энэ бол ид, хайрла, амьдар”

Зураг #1 
Зураг #2 
Зураг #3 
Зураг #4 
Зураг #5 
Зураг #6 
Зураг #7 
Зураг #8 
Зураг #9 
Зураг #10 
Зураг #11 Эх сурвалжийн линк: http://fashion.everyday.mn/content/read/79430.htm
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen