Нэгэн хайрын түүх

Нэгэн хайрын түүх

 

Нэг залуу үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйд сэтгэл алдарчээ. Залуу ажил ихтэй тул хааяа нэг захиа бичиж шуудан зөөгчөөр дамжуулан бүсгүй рүү илгээдэг байж. Тэрээр захиандаа бүсгүйг ямар үзэсгэлэнтэй болохыг байнга дурьддаг байж гэнэ.

Хэсэг хугацааны дараа залуу бүсгүйн гэрт ирж гайхалтай цэцгийн баглаа бэлэглэн гэрлэх санал тавьжээ. Бүсгүй тэр үед инээмсэглэн залууд хандан эелдэгээр гэрлэх саналыг нь хүлээж авч чадахгүй нь гэдгээ илэрхийлэн, хайртай хүн байгаа гэдгээ хэлжээ.

Нэгэн хайрын түүх

Тэгээд бүсгүй өөрийн хайртай хүнээ танилцуулахад өнөөх залуу нь нөгөө шуудан зөөгч залуу байж гэнэ. Залуу гайхан эндүүрэл гарч гэж бодон шуудан хүргэгчийн өгдөг захиа нь өөрийнх нь захиа байсныг хэлэхэд бүсгүй "Тэр захианууд таны бичсэн захиа гэдгийг би мэднээ. Гэхдээ би тантай биечлэн уулзаж ярилцаж байгаагүй. Харин шуудан зөөгч залуу өдөр бүр надтай уулздаг байсан. Би огт танихгүй хүнтэйгээ гэрлэж чадахгүй шүү дээ. Таныг бас би сайн мэдэхгүй шүү дээ" гэж хэлжээ.

Бид энэ түүхээс нэг зүйлийг ойлгож болно. Бид хэн нэгэнтэй ойртон дотносохыг хүсвэл биечлэн уулзаж цаг заваа зориулж байх хэрэгтэй юм.

Нэгэн хайрын түүх

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen