Залуучууд минь энэ өгүүллэгээс бага ч гэсэн юм ойлгосон байх гэж найдаж байна

Залуучууд минь энэ өгүүллэгээс бага ч гэсэн юм ойлгосон байх гэж найдаж байна

 

Нэгэн хосууд үерхээд 2 жил болжээ, тэр 2 бие биедээ маш их хайртай ба үргэлж нэг нэгнээ уучилж, өршөөдөг гайхалтай үлгэр жишээч хосууд байжээ. Хүүгийн ээж нь хүүг балчир байхад нь бурхан болсон ба хүү аав дээрээ өссөн юм гэвч түүний аав ээжийнх нь үхлээс болж архинд толгойгоо мэдүүлж хүүг хангалттай зовоож байжээ. Тиймээс охины гэр бүлийнхэн хүүд ар гэрээс нь болж дургү
й байж гэнэ. удалгүй тэр 2 ахлах сургуулиа төгөсч, хүү гадаад оронд тэтгэлэгээр суралцах болов. Тэр хоёрт маш их хэцүү байсан болов ч хүү "Хайраа би чамтайгаа сайхан амьдармаар байна, тиймээс би боловсролтой, мэдлэгтэй нэгэн болох ёстой, би чамтайгаа үүрд хамт баймаар байна, тиймээс надтай сүй тавиач" хэмээн охиноос гуйжээ. Охины гэр бүлийнхэн хүүд дургүй болохоор тэр хоёр нууцаар сүй тавин бөгж солилцоод хүү гадаад оронд суралцахаар явж гэнэ...

Хүүг явснаас хойш 3 жил өнгөрөв, тэр 2 үргэлж холбоотой байж, нэг нэгнээ маш их санаж үгүйлдэг байжээ. Гэтэл нэгэн өдөр охин машины осолд оров. Охин сэртэл түүний гэр бүлийнхэн эмнэлэгийн орны хажууд түүнийг харан уйлж байв. Охин юу болсныг ойлгоод ээжийгээ тайвшир хэмээн хэлэх гэтэл түүнээс ямар ч авиа гарсангүй тэрээр тархины гэмтэлээс болж ярих чадвараа алджээ. Охин хэзээ дахин ярьж чаддаг болохыг хэн ч мэдэх аргагүй байв. удалгүй охин эмнэлэгээс гарч хайртай залуугаа өөрөөсөө холдуулахаар шийдэн түүн уруу дахин хүлээхийг хүсэхгүй байна гэсэн захиа сүйн бөгжтэй илгээжээ. Энэ захиаг залуу аваад түүн уруу маш олон хариу захиа бичиж, түүн уруу залгаж, гэр бүлийхэнтэй нь ярьсан байна. Гэвч залуу охинтой огтхон ч холбоо тогтоож чадаагүй билээ.

Охины гэр бүлийнхэн өөр газар уруу нүүхээр болов Охин найзууддаа болон түүнийг ярьж чадахгүй болсонг мэдэж буй бүх хүмүүст залууд хэлэхгүй байхыг хүсжээ. Охин 2 жилийн хугацаанд дохио хэлийг сайн сурч, баяр баясгалантай байх гэж маш их хичээдэг байв. Гэвч тэрээр хичнээн хичээсэн ч залууг хором ч мартаж чаддаггүй ажээ.

Нэгэн өдөр охины сайн найз ирж түүнд хайртай залуугийнх нь хуримын урилгыг өгчээ. Охин тэр урилгыг хараад тэр минь хайраа олжээ хэмээн баярласан ч нүднээс нь нулимс бөмбөрч байв. Тэгээд тэр урилгыг нээгээд үзтэл бэрийн нэр дээр өөрийнх нь нэр байгааг хараад мэл гайхан найзаасаа юу болоод байгааг асуутал, гэрт нь хайртай залуу нь орж ирээд түүнийг тэврэн дохион хэлээр "Хайрт минь би чамайгаа хэзээ ч орхихгүй, үүрд хамт байна гэж амласан шүү дээ.Би чинийхээ төлөө дохион хэлийг маш сайн заалгасан" гэв.

-Хүний бүхий л дутагдлаас хамгийн сонирхолтой нь бөгөөд өршөөж болохуйц нь хайр юм. Хайр бол тэвчээртэй энэрэнгүй юм.Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, өөрийнхийг эрдэггүй, ууралдаггүй...Харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй юм шүү хүмүүс минь...

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen