Дасгалжуулагч нь Кросбиг магтав

 
Хоккейн "Питтсбург Пингуинс” багийн дасгалжуулагч Рик Токкет багийнхаа ахлагч Сидни Кросбиг 90-ээд оны үеийн "Пингуинс” багийн домогт довтлогч асан Марио Лемьетэй харьцуулсан байна. 

"Би Кросби хэрхэн бэлтгэлээ хийж байгааг сайтар ажигладаг. Түүний хийж байгаа үйлдэл намайг хөөрөлд оруулж, мань хүнийг илүү ихээр хүндлэхэд хүргэдэг. Тэр зүгээр ч нэг бэлтгэл хийдэггүй. Өөрийгөө ихэд дайчилж, ур чадвартаа анхаардаг. 

Цагтаа Марио яг ингэдэг байсан юм. Кросби өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүн. Энэ нь хувцас солих өрөөнд ноёрхдог уур амьсгалд их чухал. Лемье тэр хоёр үүгээрээ их төстэй. Тэднийг дэлхий даяараа ажигладаг. Тэгэхээр хийж байгаа зүйл болгон чинь утга учиртай байх ёстой. Алхам бүрийг чинь хүмүүс ажиглаж байдаг юм. Гэвч тэд байгаагаараа л байдаг хүмүүс. Зүгээр л хийх ёстой зүйлээ хийж, сайн тоглолтыг үзүүлдэг билээ” хэмээн Токкет онцолжээ. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen