Эхнэртээ цэцэг бэлэглээгүй уджээ
Өнөөдөр ямар өдөр вэ гэж үү? Өнөөдөр жирийн л бусад өдрүүд шиг тийм нэг өдөр гэхдээ эхнэр байхгүй өдрүүд шиг /эмнэлэгт хэвтчив/ новшийн өдрүүд алга. Орой ажлаа тараад эхнэр дээрээ очих шиг жаргал алга.
Өнөөдөр ажлаа тараад яагаад ч юм цэцгийн дэлгүүр ороод дуртай цэцэгсийг нь боолгоод очлоо будаггүй царай нил тариа үнэртсээр гарч ирээд намайг хараад инээмсэглэв, инээх төрхийг нь харах надад дэндүү жаргалтай байдаг юм. Эхнэр маань урьдынхаасаа илүү хөөрхөн үзэсгэлэнтэй харагдаж байлаа тэврэлдээд хэсэгтээ л чимээгүй зогсов би гэж хүн санасан гэж жигтэйхэн, хүүхэд шиг надад эрхэлж ярихыг нь сонсох надад үнэхээр сайхан байдаг улам л хайр хүрээд ирдэг цаанаасаа. Ялих ялихгүй зүйлээс болж эхнэрээ гомдоох зүйл зөндөө л байх юм. Тэр болгоноосоо суралцаад л хамтдаа тэмүүлсээр л байна.
Удахгүй хэдхэн хоногийн дараа хүний нутаг руу явж мэргэжлээ дээшлүүлнэ бүр 3 жил шүү надад лав төсөөлөгдөхгүй байна 7 хоноход нь ингэж байгаа хүн яах юм бол доо чааваас хар нялхаараа над дээр намайг гээд ирсэн юм надаас өөр хэн энэ хүнийг хайрлаж, хамгаалах гэж. Ганцаараа хүний нутагт яаж амьдрах бол санаад байна уйлах байхдаа, хоол ундаа сайн идэх байгаа, ганцаараа шантрах зүйл их л гарах байхдаа гээд баахан л юм харих замдаа бодсоор ирлээ. Хамгийн хэцүү нь 3 жил нутагтаа ирэхгүй гэхээр л.... яагаад вэ гэвэл 100% тэтгэлэгтэй болохоор гэрээ нөхцөл нь хатуу, тиймээс би сайн ажиллаж мөнгө хурааж байж очихоос өөр сонголт байхгүй байнга ирж очоод байх чадал нь байгаа биш одоохондоо, Гэхдээ биедээ хайртай биенээ гэдэг хүмүүс ямар ч зүйлийг давах л байх. Хол байхад сална даа гэж эргэн тойрныхон хэлэх л юм гэхдээ бид 2т энэ байтугай зүйл тохиолдоод л байсан салдаггүй юм байна лээ та 2 ингээд зууралдаад амьдрах ёстой гээд бурхан нь хэлээд байгаа юм.
Өчнөөн жил хамтдаа амьдрах байж юун сүртэй юм 3 хан жил гэж бас зарим нь хэлнэ. Юу гээч надад эхнэртэйгээ байгаа 1 минут ч үнэтэй!
Би чинь чамдаа хайртай шүү!
ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХАЙРЛААД Л БАЙХ ТУСАМ УЛАМ Л УРГААД БАЙДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ.
Б.Баасандорж