Малайзад алмас ”олджээ”

Малайзад алмас ”олджээ”

 

Малайз улсад өнгөрөгч оны сүүлээс байнга гарах болсон бага хэмжээний газар хөдлөлтүүд нэгэн амьтныг гүн нойрноос нь сэрээсэн бололтой.

Нутгийн иргэдээс домогт "цасны хүн"-тэй төстэй зүйлийг харсан гэх мэдээлэл олноор ирэх болжээ. Ялангуяа сүүлийн хэд хоногт Бачок засаг захиргааны дүүргийн тосгодоос 2 метр гаруй өндөртэй үсэрхэг амьтныг харсан гэх хүмүүсийн яриа олны анхаарлыг татаж байна.

Уг алмас хүнийг ховсдох увдистай гэнэ. Өөртэй нь таарсан азгүй нөхдийг нэрээр нь дуудаж зайнаас харьцдаг бөгөөд энэхүү "эвгүй" уулзалтын дараа өндөр хэмтэй халуурдаг аж.


Эх сурвалж www.wikimon.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen