Догшин Иваны үеийн эрдэнэс олжээ

 

Москва хотын захирагчийн албан ёсны вэб сайтад мэдээлснээр, археологчид хотын төвөөс XVI зууны үеийн мөнгөн зоос, шатрын хэсэг бүхий ваартай дарш олсон байна.

"Археологичид Пречистенк-ээс Догшин Иваны үеийн эрдэнэсийг оллоо. Арван зоос, зааны ясан шатрын хэсгийг хөндийд нуусан байна. Энэхүү олвор нь XVI зууны дунд үеийнх юм” хэмээн тайланд дурджээ.

Хотын хий дамжуулах хоолойг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байсан хүмүүс уг олдворыг анх олжээ. Шинжээчид зоосыг XVI зууны 30-40 онд цутгасан гэж үзэж байна.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen