Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байгаа юм. Төрийн тэргүүн өнөөдөр "Уурхайчин” соёлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг танилцуулжээ.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан байна.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллах үеэрээ төвийн бүсийн аймгуудын телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийх юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen