Э.Тодгэрэл: Энхтайваны гүүрээр том оврын автомашин явахад даац нь дийлэхгүй
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьжээ. Гэвч 68 орчим жилийн туршид их засвар огт хийгдээгүй байна.
“ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.ТодгэрэлЭнэ талаар Э.Тодгэрэл " Ирэх онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай явж байна.
Энхтайваны гүүр явган хүний зам доогуураа хөндий. Хоёр хийцлэлтэй. Т хэлбэрийн дам нуруу, үндсэн хэсэгтэй өлгөмөл буюу агаарт хавтан тавьсан дам нуруутай. Ашиглалтын түвшинд шаардлага хангахгүй, “муу” гэсэн дүгнэлт гарсан.
Шинэчлэл засвар хийснээр 15-20 жилээр насжилт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энхтайваны гүүрний явган хүний замыг дагаад гэрлэн шонгууд олон байдаг. Тэдгээрийг дагаж доошоо ус гүйж гүүрэн дээр тогтдог. Өвлийн цагт хөлдөж, зун гэсдэг ууршдаггүй.
Тогтоол ус нь бетоны марк, арматур зэргийн чанарыг муутгаж байна. Тиймээс ус зайлуулагч, тусгаарлагчийг нэмэлтээр шийдэж өгнө. Энхтайваны гүүрээр том оврын автомашин явахад даац нь дийлэхгүй. Олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүснэ. Нийтийн тээвэр, суудлын автомашин явах л даацтай” гэв.
НЗХГ-ын дарга Б.ОдбаярТэрээр "Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсгүүд нэлээдгүй байна. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ.
Зураг төслийн ажлыг энэ оны аравдугаар сарын 30-нд бүрэн дуусгана. Үүний дараагаар шинэчлэл засварын ажлыг төсөвт суулгаснаар ирэх онд ажлыг эхлүүлнэ. Харин гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулж, ашиглана" гэв.
Эх сурвалж: НЗДТГ