Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав
Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хамтын ажиллагаа солилцооны 5 дахь удаагийн арга хэмжээ 08-р сарын 25-нд Хөх хотод болов. Уг арга хэмжээнд Хятад, Монгол, Орос, Бүгд Найрамдах Никарагуа Улс зэрэг дөрвөн орны 100 гаруй зочид төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцан, хамтын хөгжлийн гарцыг хайн хэлэлцэв.
Арга хэмжээний үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы эмэгтэйчүүдийн холбоо, Монгол улсын эмэгтэйчүүдийн холбоо хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичиг(2026)"-ийг шинэчлэн байгуулжээ. Мөн Хятадын ба гадаадын зочид эрдэмтэд гэр бүлийн боловсрол, эмэгтэйчүүд хүүхдийн өсөлт хөгжил, эмэгтэйчүүдийн хүүхдийн хөгжлийг дэмжих технологи, соёлын өвийн шинэчлэл, харилцан суралцах, хүн амын өсөлт, эрүүл амьдрал зэрэг сэдвээр санал солилцож, "AI нь эмэгтэйчүүдэд гэр бүл, ажлын байраны ээлтэй орчныг бий болгодог" сэдвээр дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Зохиогч: | ВАН БИНЬ,ВАН ЖЫХУА |
Найруулагч: | Б.АРИУХАН |
Эх сурвалж: | ӨМӨС |