АНУ руу хүмүүсийг нууцаар нэвтрүүлж байсан хэрэгт Пакистаны иргэнийг буруутгав

АНУ руу хүмүүсийг нууцаар нэвтрүүлж байсан хэрэгт Пакистаны иргэнийг буруутгав

 

Пакистан болон Афганистанаас олон арван хүнийг хууль бусаар АНУ руу нэвтрүүлэхэд оролцсон хэрэгт Пакистаны иргэнийг буруутай гэж үзжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Вашингтоны шүүх 32 настай Шарафат Али Хан гэгч этгээдийг дээрх хэрэгт буруутай гэж үзсэн бөгөөд тэрбээр Бразил улсын давхар иргэншилтэй гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.

Прокурорын газраас мэдээлснээр, Хан нь хүмүүсийг хууль бусаар хил давуулдаг сүлжээнд ажилладаг бөгөөд маш олон хүнийг онгоц, автобусаар зөөж, Колумбын ширэнгэн ой дундуур явганаар хил давуулж байжээ.

Шүүхийн байгууллагын олж тогтоосноор, тэдгээр хүмүүс уг нууц сүлжээнийхэнд хил давахаасаа өмнө 5-12 мянган доллар төлдөг байсан байна. Бразилаас АНУ-ын хил давахад дунджаар 9 сарын хугацаа ордог аж. Бразилаас Өмнөд болон Төв Америкт хүрэх замд хүмүүс маш хатуу ширүүн нөхцөлд аялдаг учраас бэртэж гэмтээд зогсохгүй амь насаа ч алдсан тохиолдлууд байдаг. Ирэх 7 дугаар сард Ханд ял оноох аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen