Хятадууд 2018 оноос Антрактидад нисэх буудал барьж эхэлнэ
Манай гаригийн өмнөд туйл Антрактидад Хятадууд 2018 оноос эхлэн нисэх буудал барина гэж БНХАУ-ын далай, туйл судлалын хүрээлэнгийн орлогч дарга Бунь Бо сэтгүүлчдэд мэдээллээ.
Эхлээд хятадын судалгааны "Жуншань” станцын дэргэд нислэгийн нэг зурвас барьж ашиглалтад оруулаад дараа дараагийн ажлаа үргэлжлүүлэхэд амар болно Сунь Бо мэдэгдсэн байна.
Өнгөрсөн оын арваннэгдүгээр сарын 2-нд ажлаа эхэлсэн хятадын туйл судлалын 33 дахь экспедиц ажлаа дуусгаж байгаатай холбогдуулан тэрээр ийн мэдээлэл хийсэн юм байна. Одоо хятадууд Арктикт шинжилгээний тав дахь станцаа байгуулахаар талбайгаа бэлтгэж байгаа юм.