“АМЬДРАХАД ТААТАЙ ГОВЬ НУТАГ-2016” ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн санаачилгаар Өмнөговь аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ивээл дор "Ухаалаг шийдэл” ТББ-аас зохион байгуулж буй Өмнөговь аймгийн 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөллийг хамруулсан "Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтэйчүүдийн чуулган амжилттай үргэлжилж байна. Эдүгээ 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг чуулганаар эмэгтэйчүүдийг төр засгийн бодлогын түвшинд дэмжиж ажиллах, байгаль экологио хамгаалах, уул уурхай ба говийн хөгжил, амьдрахад таатай говь нутаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж байна.
"Амьдрахад таатай говь нутаг-2016” шилдэг эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулганд Өмнөговь аймгийн 15 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл 300 гаруй эмэгтэйчүүд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Стратеги академийн захирал С.Наранбаяр, дуучин С.Наран, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож эмэгтэйчүүдийн үзэл бодлыг сонсох, тэднийг дэмжиж хамтарч ажиллахтай холбоотой асуудалд санал бодлоо хуваалцлаа.
Чуулганд оролцогчдоос гарсан олон шилдэг санаануудыг хэрэгжүүлэхээ тэд илэрхийлж байна. Нэн тэргүүнд эмэгтэйчүүдэд тохиромжтой уурхай дагасан ажлын байрыг нэмэгдүүлнэ, түүнээс гадна бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож хамтарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.