Европын холбоо Google компанид 2.42 тэрбум еврогийн торгууль тавив

Европын холбоо Google компанид 2.42 тэрбум еврогийн торгууль тавив

 

Европын холбооны өрсөлдөөнд хяналт тавих тогтоолыг зөрчсөний улмаас Google компанийг 2.42 тэрбум еврогийн торгууль оноосон гэж Европын холбооны комисс мэдэгджээ.

Тэд, "Google компани цахим худалдааны зах зээлд орсныхоо дараа хайлт хийх салбарын давуу талаа ашиглан, хэрэглэгчдийг өөрийн худалдаа, үйлчилгээ рүү шударга бусаар татсан" хэмээжээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр, Европын холбооны Google компанид оноосон торгуулийн хэмжээ 2009 онд Америкийн чип үйлдвэрлэгч Интер компанид тавьсан 1.06 тэрбум еврогоос ч өндөр болсон байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen