БНСУ-ын их сургуулиас компьютерийн эд анги хулгайлсан монгол оюутанд тус улсын Шүүх нэг жилийн хорих ял оноожээ
БНСУ-д мөрийтэй тоглоом тоглохын тулд их сургуулийн лабораториос 100 сая воны үнэ бүхий компьютерийн эд анги хулгайлсан монгол оюутанд нэг жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын хуулийн байгууллагын мэдээлснээр, "Сувон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 5-р хэсгийн шүүгч Гон Хён Жин хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн А (28 настай)-д нэг жилийн хорих ял оноосон" гэжээ.
Мөн тус хэргийн шүүгч Гон Хён Жин, "Шүүгдэгч нь Монголоос ирж, манай улсад суралцаж буй төгсөх ангийн оюутан бөгөөд сургуулийн лабораторийн компьютерын үндсэн эд ангиудыг хулгайлж, худалдсан. Улмаар мөрийтэй тоглоомын сан бүрдүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан. Хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлүүлсэн байгаа” гэжээ.
Сонирхуулахад, Монгол оюутан А нь 2023 оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Сувон хотын их сургуулийн лабораторийн компьютерээс график боловсруулах төхөөрөмжийг нийт 12 удаа хулгайлж зарсан байжээ. Зах зээлийн нийт үнээр 108 сая воны хохирол учирсан гэж үзсэн байна.
https://isee.mn/n/70866