Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.6 жил хорих ял оноожээ

Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.6 жил хорих ял оноожээ

 

Увс аймагт иргэн М нөхөр А-ийн хоолонд зүү хугалан хийсэн гэх хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр гарсан. Гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen