Хоёрдугаар эмнэлэг энэ онд “ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлнэ

Хоёрдугаар эмнэлэг энэ онд “ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлнэ

 

Өнгөрсөн оны 08 дугаар сард Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг БНСУ-ын Самсунг медикал центр-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд УХТЭ эмнэлэгтээ элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт арга зүйгээр хангах, ажлын байрны сургалтаар дадлагажуулан сургах ажлыг эхлүүлээд байна. 

Манай улсад анх 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, 2018 оноос Хавдар Судлалын Үндэсний төв элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлснээс хойш 300 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Одоогийн байдлаар 200 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээгдэж байгаа гэсэн тоо баримт байгаа бол манай эмнэлэг төслөө амжилттай эхлүүлснээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ачааллыг багасгаж иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлэхэд дэм болох юм.

Ташрамд дурдахад Монгол Улсаас гадаад улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороход БНСУ-д 250-350 сая төгрөг, Европын орнуудад 500 сая орчим төгрөгийн үнэтэй юм байна.

Arslan.mn

   
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen