Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шүүнэ гэж үзжээ

Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын хэргийг нэгтгэн шүүнэ гэж үзжээ

 

Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт Ц.Анандбазарыг нэгтгэн шалгах ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээлээ. Тодруулбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Ц.Анандбазарын хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгт нэгтгэх болон нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Гэвч Нийслэлийн прокуророос эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг.

         Тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэж, тэдний үйлдлийг нэгтгэж шийдвэрлэх ёстой гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Мөн шүүхээс Т.Бадамжунайд холбогдох эл хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen