"Хар тамхины хэргээр баривчлагдсан Нигерийн иргэд суллагдаагүй"

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарлингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан байна. Ингэхдээ хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд худал мэдээлэл түгээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх www.livetv.mn, www.tv4 зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагууд нэр хүндэд нь халдсан гэж үзээд ташаа мэдээллээ нэн даруй залруулахыг шаардлаа. Хэрэв шаардлагыг хүлээн авч залруулга хийгээгүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээ мэдэгдсэн байна.