Gallup: Америкчуудын Орос, Путинд хандах хандлага дээрджээ

Gallup: Америкчуудын Орос, Путинд хандах хандлага дээрджээ

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путинд нааштай ханддаг АНУ-ын иргэдийн тоо сүүлийн хоёр жилд есөн хувиар өсч, 22 хувьд хүрчээ. Судалгааны "Gallup” байгууллагаас явуулсан санал асуулгын дүн үүнийггэрчилж байна. 22 хувь гэдэг бол 2003 оноос хойшОХУ төрийн тэргүүнд хандах нааштай хандлагын хамгийн дээд үзүүлэлт юм гэж Газета.Ru сайтад бичжээ.

 

Гэхдээ АНУ-ын оршин суугчдын 72 хувь нь Владимир Путинд таагүй хандаж байна.Санал асуулгад оролцогчдын бас 6 хувь нь юу гэж хариулахаа мэдэхгүй байжээ.АНУ-ын бүгд найрамдах намыг талархадаг америкчуудын дунд Оросын ерөнхийлөгчид тааламжтай хандах хандлага мэдэгдэхүйц дээрдсэн байна. Ардчилсан намыг дэмжигсдийн дунд 10 хувь нь л оросын төрийн тэргүүнд нааштай хандаж байна. Харьцуулах үүднээс дурдахад, 2015 онд энэ үзүүлэлт 15 хувь байсан юм.

 

"Гэллап” байгууллагаас явуулсан санал асуулгад оролцогчдын дунд Владимир Путинийг дэмжих үзүүлэлт 2002 онд 41 хувь байжээ.Тэгэхэд санал асуулгад хамрагдагсдын 18 хувь нь л Путиний талаар сөрөг санаа бодолтой байсныг Интерфакс агентлаг дурдсан байна.

С.Инда

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen