Дарга Ши Жиньпин гурван удаа ӨМӨЗО-д айлчилсан

Дарга Ши Жиньпин гурван удаа ӨМӨЗО-д айлчилсан

 

Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д гурван удаа айлчлан хяналт, шалгалт хийж, ӨМӨЗО-ы төлөөлөгчдийн хуралд таван удаа оролцжээ.

2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

"Өнөөдөр би та нартай хамт харуулд зогсоно"

  Дарга Ши Жиньпин 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хятадын хил дээр орших ӨМӨЗО-ы Рашаанд очиж, - 30 хэмийн хүйтэнд хилийн хамгаалалтын бүсийг манлайлан яваа офицер, цэргүүдэд урам зориг өгөв.

  Наадам бол Монгол үндэсний хайрлан хүндэтгэдэг онцлог үйл явдал юм. 2014 онд дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы Шилийнхотын Булган сумын өвлийн наадмыг үзсэн. Мөн үеэр бөх, морин уралдаан, уртын дуу сонсож, малчидтай дуу, бүжиг үзэж сонирхов.

2019 онд

  2019 онд дарга Ши Жиньпин Улаанхад хотод очиж, үндэстний эв нэгдлийн байдлыг шалгажээ.

  Цаг хугацаа өнгөрч, хайр энэрэл өөрчлөгддөггүй. Дарга Ши Жиньпиний ӨМӨЗО-ы ард түмэнтэй хамт өнгөрүүлсэн халуун дулаан цаг мөч, сэтгэлд хүрсэн түүх мартагдашгүй.

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

  2023 оны 06-р сарын 05, 06-ны өдрүүдэд дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ы Баяннуур хотод хяналт шалгалт хийж, цөлжилтийн цогц хяналтыг бэхжүүлэх, "Гурван-Эрдэнэ" зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг дэмжих тухай симпозиумыг даргалж, илтгэл тавьсан. Энэ нь Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин ӨМӨЗО-д гурав дахь удаагаа айлчлан шалгалт, судалгааны ажиллагаа явуулж байгаа явдал юм.

  ӨМӨЗО-ы умард хэсэгт орших "Гурван умард" нь Хятадын "Умард хаалга" бөгөөд чухал байр суурь эзлэн хүнд үүрэг хүлээдэг.

  Энэхүү үзэсгэлэнт, өргөн уудам нутагт дарга Ши Жиньпин үргэлж анхаарал хандуулж, олон халуун дулаан цаг мөч, сэтгэл хөдөлгөм түүхүүдийг үлдээлээ.

 

Найруулагч: Ц.Цэлмүүн
Эх сурвалж: Синьхуа
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen