Дорнод аймгийн Матад суманд 3 удаа хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Матад суманд 3 удаа хээрийн түймэр гарчээ

 

Дорнод аймгийн Матад суманд уржигдар буюу 2023 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 17:14-18:05 цагт гурван удаа хээрийн гал түймэр гарчээ.

Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн алба, сайн дурын хэсгийнхэн ажиллаж, зургаадугаар сарын 25-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулан, мөн өдрийн 05:55 цагт түймрийг бүрэн унтраасан аж.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж халж, хэт халалт болж байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд:

  • Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen