Таван сарын дотор ДОХ-ын 12 тохиолдол батлагдаж, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгсөд 20.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 91.7 хувиар буурчээ.

Зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний таван сарын байдлаар авч үзэхэд дараах өөрчлөлттэй байна.



Салхин цэцэг өвчний тохиолдол энэ оны эхний таван сард 6288, гар, хөл, амны өвчин 3059 бүртгэгдсэн нь 2020-2022 оны үзүүлэлтүүдтэй харьцуулахад өндөр байна.

Мөн энэ оны эхний таван сард ДОХ-ын 12 тохиолдол шинээр батлагдсан нь 2020-2022 онуудынхаас өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өсжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen