Н.Удаанжаргалыг удахгүй авчрах уу

Н.Удаанжаргалыг удахгүй авчрах уу

 

“Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад нэлээд удлаа. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “...Солонгост албан томилолттой” гэж ”нисээд” эргэж ирээгүй байгаа юм. Хэсэгтээ сураггүй болоод байсан. Харин одоогоос сарын өмнөөс сураг нь гарч эхэлсэн. Эхлээд Аргентинд бүгж байгаа нь тогтоогдсон. Аргентин нь хаа байсан Латин Америкт, манайхтай эрх зүйн харилцан туслалцах гэрээний анхан шатны яриа хөөрөө ч байхгүй улс юм. Ийн байршил тогтоогдонгуут Тайланд руу “ниссэн” байдаг. Тэнд байгаа нь мэдэгдмэгц Малайз руу явсан. Тэрбээр одоо Малайзад байгаа аж. Манай хууль хяналтынхны Малайзын талтай хамтран ажиллаж эхэлжээ. Тэгэхээр Н.Удаанжаргал удахгүй эх орондоо ирж магадгүй болоод байна. Тэрбээр нэгэн найзтайгаа хамт яваа бөгөөд түүнийхээ ээжийн дансны картыг хэрэглэж байсан нь тогтоогдсон юм. Ер нь бол Н.Удаанжаргалын хувьд нүүрсний хэргийг шалгаж буй мөрдөх байгууллагынханд тун үнэтэй гэрч юм. Тэр ирснээр оффтейк гэрээтэй холбоотой олон үнэнийг нотлох учиртай. Тэгэхээр нөгөө талаас, тэр ирэхгүй байх нь энэ олон “үнэн”-ийг ил болгохоос халширч буй нэр бүхий хүмүүст л ашигтай гэхэд болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen