БНСУ-д зураг төслийн 100 инженерийг сургаж, дадлагажуулна

БНСУ-д зураг төслийн 100 инженерийг сургаж, дадлагажуулна

 

“Тавантолгой төмөр зам” ХХК “Солонгосын төмөр замын техникийн корпорац” /Korea Railroad Technical Corporation/-тай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Санамж бичигт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Солонгосын төмөр замын техникийн корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ли Сан Жин нар гарын үсэг зурж, албаны бусад хүмүүс байлцав.

    “Солонгосын төмөр замын техникийн корпорац” нь 1965 онд БНСУ-ын Зам, тээврийн сайдын тушаалаар “Солонгосын Төмөр замын инженерийн нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж, төрөөс хэрэгжүүлэх төмөр замын шинэчлэлийн бодлогын дагуу 2004 онд корпораци болон өргөжсөн. Метро, хөнгөн галт тэрэг, хурдны галт тэрэг, дээд, доод бүтэц зэрэг төмөр замын бүхий л чиглэлээр зураг төсөл, ТЭЗҮ боловсруулдаг, төмөр замын технологи хөгжүүлэх, шинэчлэх төслүүдийг Солонгос Улсад төдийгүй Индонез, Тайланд, Сингапур, Алжир, Уганда зэрэг Ази, Африкийн олон оронд хэрэгжүүлдэг, төмөр замын мэргэшсэн инженерийн, тэргүүлэгч компани юм.

    Санамж бичгийн хүрээнд “Тавантолгой төмөр зам” компанийн инженер, техникийн ажилчдыг БНСУ-д мэргэжлийн чиглэлээр сургалтад хамруулах, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм. Түүнчлэн геодези, зураг зүйн инженер, техникийн ажилтнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах, практик сургалтыг зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгаж, үүний хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 100 инженерийг 5 жилийн хугацаанд БНСУ-д сургалтад хамруулна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen