Цөмийн бохирдолтой ус далайд цутгахыг Японы иргэд эсэргүүцэв
Японы ард иргэд өчигдөр /2023.04.09/ Токиогийн гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийв. Жагсагчид Японы засгийн газар цөмийн бохирдолтой усыг далай руу цутгах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм.
Бүрэн аюулгүй болгоогүй нөхцөлд цөмийн бохирдсон усыг далай руу цутгаж болохгүй. Энэ нь Япон төдийгүй бусад олон улсын иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулна гэж жагсаалд оролцогчид хурцаар шүүмжилж байв.