Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн ордноос буцлаа

Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн ордноос буцлаа

 

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл гэргийн хамт өнөөдрийн 17.00 цагт Сөүл хотын Ханнам дахь ордноос нүүж, Сочудунд өөрийн амьдарч байсан орон сууцандаа очжээ. Энэ үед Сөүл хотын төвд түүнийг дэмжигч болон эсэргүүцэгчид бага хэмжээний жагсаал цуглаан хийлээ.

2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ханнам дахь Ерөнхийлөгчийн ордон руу шилжиж байсан Юн Сок Ёл 886 өдрийн дараа өөрийн гэртээ очлоо. Тэрээр “Өнөөдөр Ерөнхийлөгчийн ордноос буцаж байна. Удаан хугацааны турш хамт байсандаа та бүхэндээ талархлаа. Одоо би БНСУ-ын иргэн болж, улс орон, ард түмэнтэйгээ хамт шинэ замыг хайх болно. Ард түмэн та бүхэнтэйгээ ойр байж, БНСУ-ын ирээдүйн төлөө хамт байх болно. Дахин нэг удаа ард түмэндээ маш их талархаж байна” Юн Сок Ёл хэмээн захидал бичин үлдээжээ. 

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл, эхнэр Ким Гон Хи болон муур, нохойны хамт Сочудун дахь хуучин гэртээ очлоо.

Ташрамд, БНСУ-ын 21 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 3-ны өдөр болно.

Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн ордноос буцлаа

Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн ордноос буцлаа

Ч.БОЛОР

https://eagle.mn/r/136714

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • [url=https://https-kra31.at/]кракен магазин[/url] - кракен даркнет, kraken зайти

    Yesterday, 19:11