АНУ-Японы аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээр БНАСАУ-ын талаар хэлэлцэнэ

АНУ-Японы аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээгээр БНАСАУ-ын талаар хэлэлцэнэ

 

Ирэх долоо хоногт Вашингтон хотноо болох АНУ-Японы аюулгүй байдлын асуудлаарх жил тутмын яриа хэлэлцээний үеэр хэлэлцэх асуудалд БНАСАУ-ын учруулж буй аюул заналтай холбоотой асуудал багтана гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс пүрэв гарагт мэдээлжээ. БНАСАУ ойрын өдрүүдэд юм уу ойрын долоо хоногт “ахин өдөөн хатгасан үйлдэл” хийж болзошгүй гэдгийг тэрбээр мэдэгдлийнхээ үеэр цохон тэмдэглэсэн байна.

 

“БНАСАУ-ын зүгээс бидэнд учирч буй аюул заналхийлэл, сорилтууд мэдээжийн хэрэг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтах болно, ялангуяа БНАСАУ өдөөн хатгалгаа нэмэгдүүлж, ойрын өдрүүдэд юм уу ойрын долоо хоногт дахин өдөөн хатгасан үйлдэл хийхээр төлөвлөж байж магадгүй энэ үед” гэж Н.Прайс ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

 

АНУ-Японы Аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх хурал Вашингтонд ирэх лхагва гарагт болох бөгөөд хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийх юм. “2+2” хэлбэрийн гэгддэг энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нарын Цагаан ордонд баасан гарагт хийх хоёр талын дээд хэмжээний уулзалтаас хоёр өдрийн өмнө болно. БНАСАУ өнгөрсөн онд түүхэндээ хамгийн олон буюу 70 гаруй баллистик пуужин харвасны дунд найман тив алгасагч баллистик пуужин байсан юм. Тус улс урьд нь жилд хамгийн олондоо 25 пуужин харваад байжээ.

 

Үүний зэрэгцээ Сөүл, Вашингтоны эрх баригчид Пёньяныг цөмийн долоо дахь туршилтаа хэзээ мөдгүй явуулж магадгүй байгааг анхааруулсаар байгаа юм. БНАСАУ цөмийн зургаа дахь буюу хамгийн сүүлийн туршилтаа 2017 оны есдүгээр сард хийжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen