Луижи Манжионед цаазаар авах ял оноож магадгүй

Луижи Манжионед цаазаар авах ял оноож магадгүй

 

Луижи Манжионед цаазаар авах ял төлөвлөж буйг АНУ-ын Ерөнхий прокурор мэдэгдэв.

Манжионег 2024 оны 12-р сарын 4-нд Нью-Йорк дахь зочид буудлын гадаа UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг буудан хөнөөсөн хэрэгт буруутгаж буй билээ.

Улс орон даяар 26 настай Манжионег эрэн сурвалжилж,  баривчилсан бөгөөд одоо Нью-Йоркийн холбооны шоронд хоригдож байгаа юм. Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байгаа билээ.

АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ, урьдчилан төлөвлөсөн, санаатай аллагад хариуцлага хүлээлгэхийг холбооны прокуроруудад даалгасан гэжээ.

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen