Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

 

Нью-Йорк хотод жуулчид тээвэрлэж явсан нисдэг тэрэг Хадсон голд унасны улмаас зургаан хүн, түүний дотор гурван хүүхэд амь үрэгджээ.

Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын мэдэгдсэнээр нисдэг тэрэг дотор Испаниас ирсэн нэг гэр бүлийн таван хүн нисгэгчийн хамт зорчиж явжээ. Цагдаагийн комиссар Жессика Тиш хохирогчдын хэн болохыг ар гэрийнхэнд нь мэдэгдэхээс нааш зарлахгүй гэв. Одоогоор нислэг тэрэг осолдсон шалтгаан нөхцөлийг судалж байна. "New York Helicopter Tours” компанийн эзэмшдэг Bell 206 нэртэй тус нисдэг тэрэг доод Манхэттенаас хөөрч Жорж Вашингтоны гүүр хүрээд өмнө зүг эргэснээсээ хойш хэдхэн минутын дараа удирдлагаа алдан осолдсон байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen