Michelin одтой ресторануудын чансааг шинэчлэв
Аялал жуулалчлалын Michelin тохимол 2025 оны шилдэг ресторануудын чансаагаа шинэчлэн гаргалаа. Энэ жил дээд зэрэглэлийн буюу гурван одтой рестораны тоо Францад 31 болж нэмэгдлээ. Хоёр жилийн өмнө гурван одтой 29 ресторан үйл ажиллагаа явуулж байсан юм.
Michelin-ээс гаргадаг чансаа нь гурван зэрэглэлтэй. Гурван Michelin одыг гэхэд өөрийн цэсийн хоолтой, голчлон үе залгамжилсан тогооч нартай ресторануудад олгодог.
Ла-Рошели хотын Christopher Coutanceau зоогийн газар хоёр жилийн өмнө алдсан гурван одын зэрэглэлээ сэргээжээ. Мөн Бретани мужийн Le Coquillage дээд зэрэглэл авсан. Эдгээр ресторанууд үйлчлүүлэгчдээ далайн бүтээгдэхүүнээр дайлдаг.
Bloomberg мэдээлснээр, энэ жил хоёр одтой есөн шинэ ресторан жагсаалтад багтаж байна. Мөн нэг одтой 57 шинэ зоогийн газар Францад бүртгэгдсэн бол 21 рестораны зэрэглэл буурч, бас 21 зоогийн газар одгүй болжээ.
Гэсэн ч Франц гурван одтой зоогийн газруудын тоогоор тэргүүлсэн хэвээр явна. Япон, Испани, Итали, АНУ мөн эхний 5-т багтжээ.