УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар "М.Нарантуяа-Нара гишүүн хэд хэдэн удаагийн ёс зүйн зөрчил гаргасан тул Байнгын хорооны хурлаар авч хэлэлцэнэ" хэмээн мэдэгдээд байсан юм. Гэвч Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүд "УИХ цахим орчин дахь хоёр хүний хоорондын маргааныг хэлэлцэх шаардлагагүй" гэж үзсэн юм.